Дуучин Э.Чулуунчимэг экс нөхөр, улсын начин Д.Цэрэнтогтохын талаар цахим орчинд байр сууриа илэрхийлж, түүнийг олон хүнийг санхүүгээр хохироосон, өөрийг нь ч өр зээлтэй үлдээн орхисон хэмээн буруутгажээ.
Тэрээр “Ёстой буян даахгүй, буян ч тогтохгүй ёроолгүй сав ш дээ угаасаа. Хаа явсан газраа хүн бүрт гай тарьж явна. Авах чанар түй ч байхгүй. Хүн чанар 00. Өчнөөн хүн хохироочихоод нэг хэсэг энд тэндээс эрэн сурвалжлагдаа л байсан байж шоронд орохгүй ингээд барилдаад яваад байгааг нь гайхдаг юм. Хэдэн зуун сая, тэрбумаар олон ч хүнийг санхүүгээр хохироож хулхидсан даа. Ийм залилангийн балиар юмны эрхий нь хасах хэрэгтэй.
Намайг ч унаагүй болгож явгалаад өчнөөн өр зээл нэр дээр минь үлдээгээд ковидын ажилгүй үед сураггүй алга болсон доо. Харж чадахгүй ичих эмээх сэтгэл байгаа нь бас яамай, таарахаараа харж чадахгүй зугтчихдаг юм” хэмээн бичсэн байна.
