Үндэсний их баяр наадмын өмнөхөн Сүхбаатарын талбайд болсон төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үеэр улсын аварга О.Хангай манай дуранд ийнхүү буулаа.
Тэрбээр цайвар цэнхэр өнгийн монгол дээл, уламжлалт малгайгаа өмсөн, халуун наранд шүхэр барин ёслолын ажиллагаанд оролцсон.Тайван, даруухан төрхөөрөө олны анхаарлыг татдаг улсын аварга О.Хангай ийнхүү манай дуранд өртөв.





