Хуучнаар “Синчи-Ойл” нэрээ сольж “Супер-92” нэртэй болсон шатахуун түгээх станц кг тутам нь 15 мянган төгрөгийн үнэтэй мах худалдан авсан иргэнд л шатахуун нийлүүлж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, 40 л шатахуун тус колонкоос худалдан авах эрх авахын тулд эхлээд мах худалдан авах ёстой гэнэ. Иргэдийн мэдээлж буйгаар, тор тороор нь мах худалдан авсан иргэний банкыг дүүргэх бензин худалдан авах эрхийг олгож байгаа аж. Иргэд дор хаяж 40 мянган төгрөгт борлуулж буй махыг нь худалдан авах ёстой аж.