Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Реппэр Цэцэгийн залуу нас
Папарацци

Реппэр Цэцэгийн залуу нас

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/23/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Бөртэ үжин”, “Бууз”, “Миний пүүз”, “Баяны дэвсгэ p” зэрэг уран бүтээлүүдээр нь манай залуус реппер Цэцэ-г андахгүй. Түүний үүсгэн байгуулсан “Vanquish” хамтлаг хэрэв дуулж байсан бол энэ жил 17 нас хүрэх байжээ.


Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 1988 оны 4-р сард мэндэлжээ. Түүний аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Нэг эгчтэй айлын бага хүүхэд. Айлын бага хэдий ч эрх биш харин ч эгчийнхээ ах шиг л байдаг хэмээж байсан удаатай.

Тэрээр бага насныхаа талаар “Би багадаа 40 мянгатад өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань монгол хэлний мундаг багш хүн байсан. Өвөөгийн хайртай зээ хүү байлаа. Өвөөгийнхөө ачаар таван настайдаа уншиж, бичээд сурчихсан байсан гээд бод доо. Мөн их сахилгагүй байсан гэсэн. Ямар сайндаа “Сагсуу саарал” гэдэг нэртэй байхав. Өсвөр насандаа жүжиглэдэг, дуулдаг, зурдаг гээд юм юм сонирхдог, оролцдог байлаа. Нэгдүгээр ангид элсэхдээ 31 дүгээр сургуульд орж байсан ч “Эхлэл” хувийн сургуулийг төгсөж байсан. Бага нас маань цирк тойроод л өнгөрсөн дөө. Тиймээс л анхны CD-гээ 220 гэж нэрлэж байлаа” хэмээсэн байдаг.

Анх Уорон Жигийн цомгийг эгч нь төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн бөгөөд тэр цагаас хип хоп хөгжимд дурласан гэдэг. 2004 онд “Vanquish” хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, 2008 онд “Hood” дуугаа сонсогчдод хүргэж байв.
Удалгүй хамтлагийн гишүүд бүгд гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явцгаасан бөгөөд 2010 онд эргэн нэгдэж, “Vanquish” хамтлагийн анхны “Юу байна, Түвээнэ” тоглолтоо “Open air”-т хийж, 5000 гаруй үзэгчийг нэг дор цуглуулсан.
Цэцэнбилэг интерьер дизайнер мэргэжилтэй. Багаасаа зурах, модоор юм хийх дуртай, Хүүхдийн ордны зургийн дугуйланд явдаг, зураач болно гэж мөрөөддөг байсан бөгөөд ТИС-ийн интерьер дизайны ангид элсэж нэг жил суралцаад 2006 онд АНУ-ыг улсыг зорьсон. Тэнд Небраска мужийн Metropolitan сургуульд интерьер дизайны чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байгаад 2012 онд эх орондоо эргэн иржээ. 2008 оноос АНУ-д бие даасан уран бүтээлээ эхэлж, гэртээ микрофон, компьютер хоёрын тусламжтайгаар дуу хийж эхэлсэн. Монголд ирээд мэргэжлээрээ есөн сар хувийн компанид ажилласан.

Түүний хамгийн анхны дуу нь “TJ” энтертайнмэнтийн бүтээл “Миний пүүз” дуу юм. Харин анхны цомгоо “220” нэртэйгээр 2008 онд гаргасан билээ. 2009 онд “Халзан толгой, хоёр соёо”, “2012”, 2011 онд “Нийслэл хүү” цомгоо тус тус гаргасан. Эдгээр цомгууд нь “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад багтсан. 2008 онд “Миний пүүз” “Mongolian Music Video Awards” наадмын олны таашаалд нийцсэн клип, 2010 онд “Diss to 76” дуугаараа “Mongolian Music Video Awards” наадмын шилдэг хип хоп клип шагналыг хүртжээ. Хамгийн сүүлд “Таш таш” хэмээх уран бүтээлээ гаргасан билээ.

Тэрээр “2012” буюу гурав дахь цомгийнхоо бүх орлогыг хүүхдийн асрамжын газарт хандивлаж байсан аж.
Реппер Цэцэ бусад репперүүдээс ялгарах онцлогоо “Би сэдэвд баригддаггүй. Бүх сэдвээр дуулдаг. Хараалтай ч дуу байна. Хайрын ч дуу бий. Улс төр, бууз, пүүз гээд над шиг өргөн сэдвээр дуулдаг реппер цөөхөн дөө” хэмээн тодорхойлж байсан удаатай.
“Намхан” нэртэй дуугаараа мөн л олны анхаарлыг татаж чадсан. Дуу бүтсэн “нууц” нь реппер Жийтэй холбоотой. Реппер Gee буюу Т.Мөнх-эрдэнэ түүнийг байнга намхан гэж гоочилдог учраас “Намхан нуруутай байх нь хамаагүй, өндөр зорилготой байх нь чухал” хэмээн тэрбээр дуугаараа хариуг нь барьж байсан удаатай.

Тэрээр хоол сайн хийдэг. АНУ-д суралцаж байх хугацаандаа олон ажил давхар хийдэг байсны нэг нь Япон ресторанд тогооч байв.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.