Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай дахин амьдрал эхлүүлж, дундаасаа хоёр хүүтэй болсон цаг саяхан.
Тэгвэл эрхэм дуучны албан ёсны анхны гэргий гэгддэг З.Туяа ч мөн жил гаруйн өмнө дахин гэр бүл зохиож, дахин үрийн зулай үнэрлэхээр хоног тоолон хүлээж буй гэнэ шүү.
Тэрээр одоогоос 10-аад жилийн өмнө Г.Ариунбаатарт ганц хүү төрүүлж өгсөн. З.Туяаг хүүгээ төрүүлээд удаагүй байхад Г.Ариунбаатар дуучин Д.Отгонжаргалтай нэр холбогдож, хоорондоо бичсэн нялуун үгтэй мэссэжийг З.Туяа олонд дэлгэж, сенсаци дэгдээгээд амжсан.
Тэр цагаас хойш хосуудын харилцаа хурцдаж, Г.Ариунбаатар эхнэрээ удаа дараа зодсо н хэргээ р шүү х цагдаатай ороолцолдон улмаар хоёр тийш болж байв.
Туяагийн аав Зоригтбаатар ажилсан хөдөлмөрчөөрөө нутагтаа гайхагдсан, тэр чинээгээрээ чинээлэг хангалуун амьдралтай айл байдаг. Г.Ариунбаатарыг өдий дайны амжилттай яваад эхнэр З.Туяагийнх нь нөлөө багагүй бий.
Ар талыг нь найдвартай дааж, Г.Ариунбаатар дуучныг уран бүтээлээс өөр юунд ч санаа зовохооргүй байлгаж чаддаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярьдаг. Харин алдарт хосуудын ам зөрө х шалтгаан, тэдний хооронд хэрүүл дэгдсэн нь анх Г.Ариунбаатар гавьяатад хадмуудынх нь бэлэглэсэн машинаас үүдэж байсныг ойр дотныхон нь хэлдэг.
Өөрөөр хэлбэл, Г.Ариунбаатар гавьяат хуриманд ирсэн инж болох машинаа зарж аав ээждээ байр авч өгснөөс болж тэдний гэр бүлийн маргаан гарсан гэдэг юм билээ.