“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа чадварлаг тэрбээр хоёр жилийн өмнө бяцхан охиноо төрүүлж байсан.
Тэгвэл тэрээр өнөөдөр хоёр дахь үрийнхээ зулайгаа үнэрлэжээ. Энэ тухайгаа тэрээр “Шинэ хүнээ өлгийдөн авлаа. Эхний төрөлтөөс тэр өөр орчин, сайхан сэтгэл амар төрлөө. Ханьдаа баярлалаа” гэжээ.
Түүний хувьд Д.Амарсанаа гэх үе тэнгийн залуутай олон жил үерхэж, дэр нэгтгэсэн.
Тэрээр том охиноо төрүүлснийхээ дараа “Хүүхэд төрүүлсний дараа хорвоог төсөөлж байсан өнцөг, амьдралыг үзэх үзэл бүх л зүйл өөрчлөгдөж, өмнө нь байсан Ану, одоогийн Ану гээд хоёр өөр хүн болчих шиг болсон.
Эмэгтэй хүн асар их золиос гаргаж ээж болдог. Гэхдээ бяцхан үрээ харах төдийд л бүх зүйлсийг мартаж зөвхөн тэр бяцхан зүрхний төлөө бүгдийг хийхийг хүсдэг юм байна” хэмээх сэтгэгдлээ хуваалцаж байв.