Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»‘Монгол драй милк’-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн бодит бүтээн байгуулалт
Папарацци

‘Монгол драй милк’-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн бодит бүтээн байгуулалт

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/24/2022Шинэчилсэн:02/24/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ нийслэлтэй ойр 200-300 км-ийн радиус дахь малчдаас авдаг.

Харин алслагдмал аймгийн малчид сүүгээ худалдан борлуулах боломжгүй тул өөрсдийн хэрэглээний сүүгээ л саадаг байна. Ингэснээр их хэмжээний сүүг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх боломжгүй болоод байгаа нь өнөөдрийн тулгамдсан асуудлуудын нэг билээ.

Чухам энэ асуудлаас болж Монгол улс сүүний хэрэглээгээ дотооддоо 100 хувь хангаж чаддаггүй болохоор Монголчууд бид жилд гаднаас 70-80 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг байна.

Тэгвэл энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр алслагдсан сум орон нутгийн малчдаас сүү худалдан авч, түүгээрээ хуурай сүү хийхээр ‘Монгол драй милк’ ХХК Хөгжлийн банкнаас 2017 онд 29 сая ам.доллар зээлэхээр болсон бөгөөд 14.9 сая ам долларын санхүүжилт авчээ.

Уг санхүүжилтээрээ алслагдсан сумдын малчдаас сүү худалдан авч, 99 хувийн тослогтой хуурай сүүний үйлдвэр барихаар тоног төхөөрөмжөө Монгол улсдаа оруулж ирсэн байна.

 

30 үйлдвэрийг нь Улаанбаатар хотод оруулж ирээд байна

Улмаар Хөвсгөл аймгийн Галт

Галт
Галт

Их-Уул

Их уул

Хэнтий аймгийн Баянхутаг

Хэнтий

Булган аймгийн Хутаг-Өндөр

Булган

 

Булган                                          

   Дорнод аймгийн Баяндун

Дорнод

Баян-Уул

Говь-Алтай аймгийн -Эрдэнэ

 

 

суманд тус тус нэг үйлдвэр, нийт долоон үйлдвэр байгуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна.

Харин бусад 23 үйлдвэрийг барихаар судалгааны ажил өдгөө хийгдэж байгаа бөгөөд тус баригдах үйлдвэрийн тоног төхөөрөмж ийнхүү хадгалагдаж байгаа.

Хуурай сүүний үйлдвэрүүд баригдсанаар орон нутгийн иргэд ажлын байртай болохын зэрэгцээ малчид тушаасан литр сүү тутамдаа бэлэн мөнгөтэй болж орон нутгийн хөгжилд хувь нэмэр болж эхэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр малчдаас нэг литр сүүг 600-1000 төгрөгөөр худалдан авч байгаа. Нэг малчнаас өдөрт 10 литр сүү худалдан авбал малчны нэг өдрийн орлого 6000-10000, сарын орлого 180 000- 300 000, нэг жилийн орлого 2 160 000- 3 600 000 төгрөг болно. Энэ бол малын махнаас өөр орлогогүй гэж хэлж болох малчдад бодит орлого болж байгаагаараа давуу талтай. Үүний зэрэгцээ дотоодын сүүний хэрэгцээг хангах замаар гадагшаа урсах мөнгөн урсгалыг эх орондоо үлдээх эхлэл тавигдсан.

Энэ бол ‘Монгол драй милк’-ийн бүтээн байгуулалт буюу Хөгжлийн банкнаас авсан эх орноо хөгжүүлэх зорилготой зээлийн бодит бүтээн байгуулалт юм. Өөрөөр хэлбэл тус ХХК мөнгө угаагаагүй, зээлийн төлөлтөө хийгээд явж байгаа бөгөөд цаашид алслагдмал сумдад үйлдвэрүүдээ барих нь баараггүй гэх нотолгоо.

Компанийн зүгээс Монгол улсын хөгжлийн банкны зээлийг хугацаанд нь бүрэн эргэн төлж, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа юм билээ.

Бид цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчид үндэсний үйлдвэрлэгч үү? мөнгө угаагчид уу гэдгийг баримтаар хүргэсээр байх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.