Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Б.Мөнхбат: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ
Фото

Б.Мөнхбат: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ

coolBy cool05/04/2018Updated:12/09/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн Засаг дарга  2018–2019 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ амлаж байсан. Энэ хүрээнд ЕБС, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга ажлаа авсан даруйдаа сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хүртээмж, чанарын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор 2017 оноос эхлэн сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажилд нийслэлээс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт өгсөн. Нийслэлд 2017-2018 онд 17.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 10 сургууль, цэцэрлэгийн барилга он дамжин 44 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Харин 2018 оны хувьд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт 229.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 94 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажил хэрэгжүүлэхээр батлагдсан. Үүнээс 19,100 хүүхдийн суудалтай 34 сургуулийн барилга, 9,835 хүүхдийн хүчин чадалтай 52 цэцэрлэгийн барилга, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, 5 сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга барихаар төлөвлөгдсөн. Сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэдэг сургуулийг 2 ээлжид шилжүүлэн 28,650 хүүхэд хамрагдаж  цэцэрлэгийн ачаалал хэтрэлийг бууруулан 14,000 орчим хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, багш ажилчдын ажиллах орчныг сайжруулах боломж бүрдэх юм. Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Нийслэлийн Засаг даргад 43 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлын эрх шилжиж ирсэн. Тиймээс 2018 онд боловсролын салбарт түүхэнд байгаагүй томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж эхэлнэ гэсэн үг юм.

Ажлын төрөл Ажлын тоо Батлагдсан төсөв /сая.төг/ 2018 онд санхүүжих төсөв /сая.төг/
Сургуулийн барилга 3 13,300.0 7,246.0
Сургуулийн өргөтгөл 11 21,412.0 8,635.3
Цэцэрлэгийн барилга 18 31,100.0 16,100.0
Цэцэрлэгийн өргөтгөл 5 9,000.0 3,900.0
Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор 3 6,840.0 3,840.0
Спорт заал 3 3,770.0 2,970.0
Нийт 43 85,422.0 42,691.3

 

-Боловсролын салбараас гадна 2018 онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас санхүүжүүлж хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас дурдвал?

-Сонгинохайрхан дүүргийн жишиг Нэгдсэн эмнэлгийн барилга Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөрөнгө оруулалтаар нийт 20.0 сая ам долларын төсөвт өртөгтэй, эрүүл мэндийн яамны харьяа “Хөгжил хөтөлбөр-4” төслийн захиалгаар яг одоо хэрэгжиж байна. Тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол, дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талд баригдаж байгаа бөгөөд 4 давхар 24100 м2 талбайтай 200 ор бүхий хүчин чадалтай иж бүрэн эмнэлгийн барилга гэдгээрээ онцлог. Өнөөдрийн байдлаар А, Б блок, подиумын 1 дүгээр давхрын  багана дам нурууны арматурчлалын,  мөн техникийн блокын 2 дугаар давхрын хучилтын арматурчлал хийгдэж байна. Ажлын явц 30 хувьтай хэрэгжиж байгаа юм. Тус жишиг эмнэлгийн барилга ашиглалтад орсноор дүүргийн оршин суугчдад үйлчлэх эмнэлгийн хүртээмж сайжирч, эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломж нөхцөл бүрдэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.