Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгов
Фото

Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгов

coolBy cool05/08/2018Updated:12/09/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байна.

2017 оны намрын тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны баруун талд явган хүний зам,  том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага бүхий тохижилтын ажлыг хийсэн бол 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд зүлэгжүүлэлт хийх, ургамлан хашлага тарих, зүүн талаар 950м үргэлжлэх туслах замыг өргөтгөх, 150 автомашины зогсоол байгуулж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, явган зам тавих ажлыг хийх юм.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан тохижилтын ажлын трассд орсон 24 ТҮЦ, 1 объектыг буулгах ажлыг Нийслэлийн газрын албатай хамтран зохион байгуулж, газар чөлөөлж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар ТҮЦ эзэмшигч иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч 7 ТҮЦ эзэмшигч иргэд төрийн байгууллагын зүгээс тавьж буй шаардлагыг эс биелүүлэн тохижилтын ажлын төлөвлөгөөт хугацааг 14 хоногоор зогсоогоод байсан тул түргэн үйлчилгээний цэгүүдийг 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, тохижилтын ажлын трассыг чөлөөлснөөр авто замын хучилтын ажил бүрэн дуусаад байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тохижилт бүтээн байгуулалтын төлөвлөгөөт ажилд санаатайгаар саад учруулж байгаа үйлдлүүдийг таслан зогсоож, саад учруулсан иргэн, хуулийн этгээдээс хохирлыг нэхэмжлэх, тус гудамжинд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гадна хаяг реклам, гэрэлтүүлэг, хайс хашлага, фасад, орчны тохижилтыг тавигдах шаардлагад нийцүүлэн хийх хугацаатай даалгавар өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.