Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг танихгүй мэдэхгүй хүн цөөн. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АТГ-т хүргүүлсэн хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ нэг сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн тэрээр хурдан морины хорхойтон гэнэ шүү.
Тэр бүү хэл, хэд хэдэн хурдан морьтой бөгөөд түүндээ хөрөнгө хаях шиг болдог аж.
Сонирхуулахад, экс Шадар сайд маань 100 сая төгрөгийн үнэ бүхий нэг оффис, 20 сая төгрөгийн үнэ бүхий нэг автомашинтай аж. Мөн 50 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эд зүйлтэй бөгөөд ямар нэгэн хадгаламж, компаниас хувь эзэмшдэггүй гэнэ шүү.