2025 оны 5 дугаар сарын 6-нд өглөөний 05:20 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Отгонжаргал томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ яаралтай арга хэмжээ авч хүний амь аварлаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын нэгэн байрны дээд давхраас чимээ гарч буйг анзааран шалгахад, 9 давхрын тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байжээ.
Үүссэн нөхцөл байдлыг шуурхай үнэлэн, ахлах ахлагч Х.Отгонжаргал цаг алдалгүй эмэгтэйтэй сэтгэл зүйн ярилцлага хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.