Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагаас ажлынхаа гарааг эхэлж байсан жүжигчин А.Энхжин өдгөө үеийн нөхөдтэйгөө нэгдэн “Этик продакшинд” харьяалагдах болсон.

Өдгөө 30 нас гарч яваа түүнийг жүжигчин Билгүүн агсантай андуурч эндүүрэх хүн цөөнгүй байсан гэхэд болно. Хошин урлагаас ажлаа эхлүүсэн тэрээр сүүлийн үед дэлгэцийн бүтээлд хүчээ сойж, чансаагаа харуулах болжээ.
Тухайлбал, “Хүний цаана”, “Хэлгүй жим”, “Мардай” зэрэг уран бүтээлийн дүрүүд нь түүнийг хэрхэн өөрчлөгдөж буйг үзэгчдэд “хэлэх” мэт.
Жүжигчин А.Энхжин Дорнод аймгаас угшилтай айлын ганц хүү гэгддэг. Тэрбээр КУДС-ийн жүжигчний ангийг Болормаа багшийн шавь болон төгссөн бөгөөд кино бүтээлүүдийнхээ зураг авалтыг өөрийн төрлөх нутагтаа хийдэг юм билээ.

