Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

    06/28/2026

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХААДС-гийн санхүүгийн бичиг баримтыг хурааж, мөрдөн байцаалт эхлүүллээ
Папарацци

ХААДС-гийн санхүүгийн бичиг баримтыг хурааж, мөрдөн байцаалт эхлүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ03/24/20221 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж буй тухай бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл өчигдөр ЭЦА-ныхан Яармагийн гүүрний хойд талд байрлах ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, хоёр том хайрцаг дүүрэн санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ.
Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж.

Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болжээ. Гэхдээ ХААДС-гаас олгосон, эргэн төлөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа юм билээ. Албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж, өчигдөр орой зарим албан тушаалтнаас нь мэдүүлэг авсан юм. Тухайлбал, ХААДС-гийн зээл, дэмжлэг хариуцсан хэлтсийн дарга Ч.Чинзоригоос мэдүүлэг авчээ. Мэдүүлэг өгөөд гарахад нь тайлбар авахаар хандсан боловч тэрбээр ямар нэг зүйл ярихаас татгалзсан юм.
Өнөөдөр ч тус сангийн хэд хэдэн албан тушаалтан, зарим аж ахуйн нэгжийн удирдлагаас тайлбар авахаар болсныг эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, тус санд эрх бүхий албан тушаал хашиж байсан С.Нямсүрэнг ХААДС-гийн хөрөнгө, зээлийг завшсан байж болзошгүй хэмээн шалгахаар болсон гэнэ.
Цагдаагийнхан энэ шалгалтаараа улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд ТЭДС-гаас авсан зээлээ хэрхэн зарцуулж буцаан төлсөн,эсэхийг нь нягталж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн авсан зээл, “Шунхлай”-н П.Батсайхан, Тод манлай уяач, “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг, “Камертон” хамтлагийн дуучин, “Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс дээрх сангаас зээл авсан байдаг аж.
Тус сангийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаагийн 550 нь компаниуд. Тэднээс хэд нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай, зээлээ төлсөн, үгүйг нь бид удахгүй мэдээлэх болно.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

1 сэтгэгдэл

  1. irgen on 03/24/2022 10:52

    ene estoi mongo zavshdag sonin gazar, olon jilin omnoos. hun bur l yaridag yum bna lee. daanch shalgah stag ni bolsoon

Сүүлд нэмэгдсэн

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.