Хошин урлагийн Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Эрхэмбаяр, Э.Намуун нар дэр нэгтгээд таван жилийн нүүр үзэж буй. Хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй нийлсэн тэд, өнгөрсөн жил дундаасаа анхны охиноо төрүүлсэн.
Гэр бүлээ цэгцлэхийн тулд жүжигчин Э.Намуун урлагаас түр хөндийрөөд буй. Өдгөө 10-аад насны зөрүүтэй тэд харилцаагаа аль болох халуухан байлгаж, өмнөх амьдралаасаа илүү аз жаргалтай байхыг хичээдэг гэлтэй.
Тэгвэл жүжигчин Э.Намуун өөрийн цахим хуудаснаа “Учрах ёстой хүмүүс л учирдаг. Бүх зүйл зурсан зургаараа явж байгаа гэдэгт 100 хувь итгэдэг. Төөрч төөрч, будилж будилж ирсэн заяаны хань нь би юм гэсэн шүү, Эрхмээгийн” гэжээ.

