“Матрикс Салон” нь 2001 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл үсчин, гоо сайхны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй.
Хүмүүсийн ам сайтай байдаг “Матрикс Салон” д нэгэн иргэн гомдолтой байгаагаа цахим хуудсаараа дамжуулан бичжээ.
Тэрээр”Matrix Salon -oор 2022.04.23 ны өдөр аавтайгаа 5 настай хүү маань үйлчлүүлсэн.Хүүхдийн минь үсийг машинаар зам тавьж байна гээд хуйхыг нь ийм аймар болгосон байна.
Туршлагагүй үсчнээр хүүхдийн үсийг засуулдаг хариуцалгүй газар вэ.
Хүүхэдтэй харьцаж байж ийм харгис байж болдог юмуу” гэжээ.
Хүний арьс, хуйхны бүрэн бүтэн байдал алдагдах нь янз бүрийн халдварт өвчин халдах эрсдэл өндөр байдаг.
Хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулсан байж болзошгүй
асуудалд “Matrix Salon” ямар хариуцлага хүлээх вэ.


