Модель машин сонирхогч, цуглуулагч хэн бүхний заавал очиж үзэх ёстой нэгэн сонирхолтой үзэсгэлэнг манай сайт онцолж байна.
Сонирхол, хоббигоороо нэгдсэн цуглуулагч нар өөрсдийн цуглуулгынхаа дээжээс сонгон автомашины модель сонирхогч, цуглуулагч нарт зориулан Rolls-Royce, Bentley, Ferrari, Mercedes-Benz, Porsche, Maybach, Bugatti, Lamborghini, Audi зэрэг сор болсон, хамгийн үнэтэй автомашины моделиудыг дэлгэжээ.



Фэйсбүүкт “Модель машин сонирхогчдын” групп гэж байдаг бөгөөд тус групп 3000 гаруй гишүүнтэй. Тэд нарын 50 орчим нь цуглуулагч.
Цуглуулагч нар модель машинуудаа ихэнхдээ Хятадаас онлайнаар захиалан авдаг байна. Монголд модель машин худалдаалдаг дэлгүүр байхгүй. Үнийн хөөрөгдөл хийхгүйгээр Хятадын жижиглэнгийн үнээр нь модель машинуудаа авдаг аж.


