Өчигдөр нийслэлийн төв талбай буюу Сүхбаатарын талбайд 90х45 хэмжээтэй хиймэл зүлэг дэвссэн нь олон хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлж, яг л гадаад оронд байгаа мэт иргэд тус хиймэл зүлгэн дээр хажуулдсан харагдана лээ.
Үнэндээ тэндэнд хиймэл зүлэг биш, ногоо орчин дутагдаж буйг өөрсдийн үйлдлээрээ харуулсан. “Томчууд” байгалийн ногоон зүлгээ байхгүй болгочихоод хэдэн арван сая төгрөгийг хиймэл зүлэг дэвсэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ядаж л байглийн амьд зүлэг хүчилтөрөгч ялгаруулах юм даа. Харин хиймэл зүлэг харагдах байдлаасаа сайхан ч, шороо тоос нян бактерийн үүр уурхай болно гэдгийг энгийн нэгэн ч энүүхэндээ ойлгоно.
Тэгж их хотоо “ногооруулах” гээд байгаа юм бол энд тэнд байшин барилга сүндэрлүүлэхээс урьтаж, амьд зүлэгтэй ногоон орчинг бий болгооч ээ. Харин хиймэлээр үү, амьдаар уу гэдгийг сэтгэл л мэднэ дээ.