Хотын орлогч Р.Дагва хэзээнээс нийслэлийн иргэдийн асуудлыг шийдэж ирсэн хүмүүсийн нэг юм. Тэрбээр НИТХ-д багагүй хугацаанд төлөөлөгчөөр ажиллаж, улмаар одоогийн Шадар сайд С.Амарсайхантай хотын даргын суудалд өрсөлдөж явсан амбиц түүнд бий. Түүнийг одоогийн Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын хүн ч гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Р.Дагва дарга НИТХ-ын төлөөлөгч байхдаа НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг давхар хашдаг байв.
Өдгөө 56 настай Р.Дагва дарга сүүлд оюутан болж МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар эрхзүйг ухааны доктурант бөгөөд МҮОНРТ, НЗДТГ, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т ажиллаж байсан туршлагатай, ажилдаа хариуцлагатай нэгэн юм.