Швейцарь, Австрийн ардын урлагаас бий болсон орчин үеийн “Ёодол” хэмээх дууны урлагийн төрлийг Монголд нутагшуулж, уран бүтээлээ туурвиж яваа дуучин бол жүжигчин П.Баярцэнгэл.

Тэрбээр КУДС-ийг тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд “Яг түүн шиг” шоуны ялагч болж өөрийгөө хэр чадварлаг дуучин болохыг харуулсан. Тэрээр эхнэр 2 охины хамт амьдардаг.
Түүний гэргийг Б.Соёлмаа гэдэг. Тэд 10 жилийн нэг анги. Гэхдээ тэд нэгхэн өдөр нэг ангид суралцсан бөгөөд Б.Соёлмааг шилжиж ирэхэд П.Баярцэнгэл өөр сургууль руу шилжиж явсан гэдэг. Тэр цагаас хойш нэгнээ харан дуралцаж, оюутан байхаасаа нэг гэртээ орж байжээ.
Хайр сэтгэлдээ ч үнэнч нэгэн гэгддэг дуучин залуу эхнэрээсээ найман хүүхэдтэй болохыг маш их гуйж явдаг гэсэн шүү.

