Загварын ертөнцөд Дорнод нутгаас гаралтай хэд хэдэн бүсгүйчүүд толгой цохиж, цахиур хагалдаг. Эртнээс сайхан бүсгүйчүүдээрээ алдартай тус нутгийн онцгой охидын нэг бол загвар өмсөгч О.Ариунзул. 
Олонд танигдаж эхлэх үедээ дуучин Б.Амархүүгийн цайг чанаж, хүүг нь төрүүлсэн тэрбээр өдгөө хилийн чанадад загвар өмсөж буй. Олны нүднээс нууцлаг амьдрахыг хүсдэг тэрбээр өөрийн цахим хуудаснаа халуухан галбираа тодотгосон гэрэл зургаа оруулжээ.
Модель бүсгүйн хувьд энэ жил 29 нас хүрч буй бөгөөд монголд загвар өмсөхөөс илүү европт өмсөхийг илүүд үзэх болсон билээ.

