Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Малын удмын санг сайжруулахад ашиглах лабораторийн тоног төхөөрөмж дутуу байжээ
Папарацци

Малын удмын санг сайжруулахад ашиглах лабораторийн тоног төхөөрөмж дутуу байжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)-ийн захирал болон эл яамны эрх бүхий албан тушаалтнууд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглах биотехнологи, нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах тендерийг будилаантуулж, хамаарал бүхий хүнээ шалгаруулжээ.

Тус төвийн захирлаар ажиллаж байсан Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ахлах мэргэжилтэн Ү.Алтаншагай, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Б.Сайнхүү, тус газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, Г.Сувдаа, “Глобал Монбинко” ХХК-ийн захирал О.Оргил нарыг 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд нээсэн 799.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий дээрх тендерт 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн байхад “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн баримт бүрдүүлж өгсөн хэрэгт буруутгасан байна. МУСҮТ-ийн захирлаар П.Ганхуяг томилогдоод 2020 оны нэгдүгээр сард байгууллагын үндсэн хөрөнгийг тоолоход олон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нь ил болж.

 

Шинжээчид энэ бүхнийг нь нягтлаад 186.2 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий дээрх тооны эд зүйл дутуу хүлээлгэн өгснийг тогтоосон аж. Уг тендерт МУСҮТ-ийн захирал асан Д.Цолмонгийн охины үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд нийтийн албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчил үүссэнийг мэдсэн ч үл ойшоосон бололтой. Д.Цолмон мэдүүлэгтээ “Ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа талаар үнэлгээний хорооны дарга болон гишүүдийн аль алинд нь хэлээгүй.

 

Би тухайн үед нь үнэлгээний хорооны гишүүнээс татгалзаагүй явсан нь миний буруу” хэмээн өгүүлжээ.
НПГ-аас Д.Цолмон, М.Энх-Амар, Ү.Алтаншагай, Б.Сайнхүү, Я.Алтангэрэл, Г.Сувдаа нарт эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энх-Амар, Ү.Алтаншагай нарыг албан үүрэгтээ хайнга хандаж, тендерийн материалыг бүрэн гүйцэд хянан шалгаж, үнэлэлгүй дүгнэлт хийж, Д.Цолмонгийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-ыг сонгон шалгаруулсан гэж дүгнэжээ. Харин Б.Сайнхүү, Я.Алтангэрэл, Г.Сувдаа нарын албан үүрэгтээ хайнга хандаж, “Глобал Монбинко” ХХК-аас тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн хүлээн авалгүй “гэрээгээр хүлээн үүргээ биелүүлсэн” гэж тоног төхөөрөмж хүлээлцсэн актад гарын үсэг зурж баталгаажуулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр М.Энх-Амар, Ү.Алтаншагай, Б.Сайнхүү, Я.Алтангэрэл, Г.Сувдаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


Д.Цолмонг албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон, “Глобал Монбинко” ХХК-ийн захирал О.Оргилыг энэ хэрэгт хамтран оролцсон, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэм буруутайд шүүх тооцоод МУСҮТ-ийн захирал асанд төрийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хязгаарлаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон байна. Харин давж заалдах шатны шүүх Д.Цолмонгийн хорих ялыг нь нэг жил болгож бууруулсан аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.