Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна
Фото

“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна

coolBy cool04/27/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Т.Батцогт зэрэг албаны төлөөллүүд, хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 100 орчим байгууллага, эрдэмтэн судлаачид оролцов.

Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулж байв.

Зохион байгуулагчдийн зүгээс иргэд олон нийтийг өөрийн амьдарч, ажиллаж буй орчны цэвэр орчны төлөө мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл ихтэй “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриалж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.