Киви хамтлагийн дуучин, олноо “хар сувд” хочтой Ц.Намуун өчигдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.
Царайлаг, нуруулаг тэрээр урлагийн тайзнаа хэсэг хугацаанд хөндийрөөд байсан бол энэ жилээс дуучин бүсгүй хаа нэг шоу нэвтрүүлэгт Киви хамтлагтайгаа уран бүтээлээ хүргэх болсон. Түүний төрсөн өдрийн гэрэл зургаас сонирхуулж байна.
Дуучин бүсгүйн аав Габон улсын иргэн бол, ээж нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн охин Цолмон юм.
Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан Б.Намуунаад Монголын рок non ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг бий болгоход нь урлагт хайртай гэр бүлийнхэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн нь лавтай. Олонд танигдаж эхэлсэн цагаасаа л эрлийз, гэгдэж байсан тэрээр багаасаа өндөр дектатурт өссөн учир хувийн амьдралаа ихэд нууцалдаг.
Ц.Намуунаа өдгөө хоёр хүүхдийн ээж болсон.