Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үржлийн үед нь загас агнавал 300 нэгжээр торгоно
Папарацци

Үржлийн үед нь загас агнавал 300 нэгжээр торгоно

Эрхэм админBy Эрхэм админ06/27/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр олон улсын загас агнуурын өдөр. Ром хотноо 1984 онд болсон Загас агнуурын хөгжил ба зохицуулалтын олон улсын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу уг баярыг 1985 оноос хойш тэмдэглэж иржээ.


Тэгвэл манай улсад Амьтны тухай хуульд жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд загас агнахыг хориглодог. Загасанд үржлийн үед халдах, барихад тухайн төрөл зүйл устах аюултайг сануулж, хуульд заасан хугацааг дуустал загас агнахгүй, худалдахгүй байхыг БОАЖЯ болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь салбараас уриалж байна.

Бүх зүйлийн загасны үржих хугацаа харилцан адилгүй байдаг тул Амьтны тухай хуульд загас агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг. Тухайлбал:

• Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл,

• Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл,

• омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30,

• зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30,

• Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31,

• бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.
Хэрэв хориглосон хугацаанд амьтныг барьж агнасан нөхцөлд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 300 нэгжээр торгодог хуулийн заалттай юм.

Амьтны тухай хуульд заасны дагуу дээр дурдсан хугацаанд загас агнуур хориотой. Учир нь энэ үеэр загасны үржлийн үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас аж.

Ихэвчлэн Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархсан байдаг юм байна. Манай оронд 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар барьж ашигладаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.