Хэнтий аймгийн гаралтай дуучин Г.Чинболор, Б.Энмэндтэй хамтарч, “Хайрын орчлон, “Гэгээн гуниг” зэрэг олон дуу дуулсан. Өдгөө төрийн албанд удирдах алба хашиж, түмэн олны хүндэтгэдэг Бурхан Халдун уулын тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга болсон түүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа.
Тэрбээр Улсын баяр наадмын нээлтэд гар бие оролцож, арын албанд зүтгэж яваа ажээ.
Түүний хувьд нутгийн дүү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай ах бөгөөд Ерөнхий сайдын ивээл доор болсон “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө” оруулалт чуулгыг зохион байгуулж явсан нэгэн.