Уг нь түүнийг хүмүүс “Рок мангас” Р.Мөнхсайхан гэдгээр нь илүү мэддэг. Рок хөгжим, мотоцикль, саравчтай малгай, нүдний шилгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй.
Одоогоос 10-аад жилийн өмнө “Улаанбаатар” чуулгын даргаар ажиллаж байсан түүнийг манай папараци дурандаа буулгажээ.
Ойрын хэдэн жил хараагүй болоод ч тэр үү, бага зэрэг овор нэмж, жин хассан байна. Түүний хувьд өдгөө 50 насны босго хэдийнэ алхаж, стиль имиджээ ч даруухан болгосон байна.
“Урлагт нэг л орсон бол гарна, орхино гэж байдаггүй юм. Хичнээн завгүй гүйж явсан ч гитараа, дуу хөгжмөө санана” хэмээн ярьж явсан түүний Баяр наадмын нээлтийн үзлэгийг өөрийн биеэр ирж сонирхож байх үеийн зургийг та бүхэндээ сонирхуулж байна.

