Монголын орчин үеийн хип хоп урсгалын нэгэн тод өнгө нь реппер Roockie буюу У.Мөнхбагана юм. Найзууд нь түүнийг Баганаа гэж дууддаг.
Багануур дүүргээс гаралтай дуучин маань анх урлагийн замналаа хип хоп бүжгийн хамтлагаас эхлэсэн түүхтэй. Roockie арван жилийн сурагч байхдаа анхны дуугаа цацаж, BACKYARD тэмцээнд оролцож олны танил болж эхэлсэн түүний амьдралд хэцүү үе ч байсан гэдэг.
Энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт тэрбээр ярьжээ. Тэрбээр “Миний уран бүтээлийн амьдрал үргэлж дардан байгаагүй. Сургуулиа төгссөнийхөө дараагаар уран бүтээлээ хийсээр байсан. Гэвч бусад хүмүүст хийх ажилгүй мэт харагддаг юм шиг байгаа юм. Нэг танил ах маань зүгээр байхаар барилга дээр ажил гээд, одоогийн Буянт-Ухаа2 цогцолборын барилга дээр нэлээд удаан ажилласан. Ингэхдээ өглөөнөөс орой хүртэл тэнд ажиллаад, оройноос шөнө хүртэл B продакшний дэргэдэх FM-д хөтлөгч хийдэг байлаа. Дундуур нь дуугаа бичсэн хэвээрээ. Нэг удаа реппер найзыгаа зочноор урьсан чинь өнөөх маань ёс бус үг хэллэг хэрэглээд, удалгүй би ажлаасаа халагдсан даа. Тус FM-ыг бас л гайгүй боловсролтой хүмүүс сонсдог байсан гэдэг. Реппер найзын маань орсон нэвтрүүлгийг бодвол, Болд ах сонссон юм шиг байна лээ” хэмээн ярьжээ.