Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Мэдээ

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцлаа

coolBy cool08/26/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Говьсүмбэр аймаг нь 3 сумтай 18 мянган хүн амтай бөгөөд үүн дээр дөрвөн аймгийн 12 сумын иргэд тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг байна.  Нэгдсэн эмнэлгийн хувьд жилд нийтдээ 40 гаруй мянган иргэд  үйлчлүүлэх боломжтой бөгөөд  2021 оны тавдугаар сард 100 ортой эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулан ажиллаж байна.

Arslan.mn

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хийгдсэн хөрөнгө оруулалтыг танилцуулахдаа, ” 2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 2,585 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үүнээс тоног төхөөрөмж 585,4 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Мөн гадаадын зээл тусламжаар 2 тэрбум төгрөгийн 35 нэр төрлийн 194 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

2022 оны хувьд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухайлбал,  Сүмбэр сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаас гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хуучин эмнэлгийн байрыг шинээр засварлан нийт 1.8 тэрбум төгрөгөөр “Эрүүл мэндийн дэмжих төв”-ийг байгуулсан. Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттэй бөгөөд  уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан” гэдгийг хэлэв.

Эмнэлгийн нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна

Arslan.mn
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2021 оны гуравдугаар сараас эхлэн  гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилсний үр дүнд 2022 онд нийт эмч ажилчдын цалинг 20 хувь, шатлал зэргийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны наймдугаар сард эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд нийт ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмлээ. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон хуримтлалаар эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны урьдчилгааны дэмжлэг олгохоор журмаа гарган ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч аймгийн ЗДТГ-тай хамтран эмч нарт байрны түрээсийн мөнгө олгох зэрэг ажлуудыг хийж байна.

2022 оны наймдугаар сарын нэмэгдлээс хойш бүх суутгалаа хасаад эмч нар 1.9 сая, сувилагч нар 1.6 сая мянган төгрөг,  туслах ажилчид 860-900 мянгын цалинг гар дээр авч байна. ” гэдгийг онцлов.

Энэ үеэр Нэгдсэн эмнэлэгт 157.6 сая төгрөгийн автомашиныг хүлээлгэн өгөхөөр ЭМЯ-наас ажиллаж байна гэдгээ хэлэв.

“Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг, шинжилгээнд  2,500 хүн хамрагдсан байгаа”

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Алтанцэцэг “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг ажлын хэсгээс эрчимжүүлэх төлөвлөгөөг нэмэлтээр боловсруулан  ажиллаж байна. Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нарийн судалгаа гаргаж, үүний дагуу  товлолт насны багцаар нь  иргэдийн нэрээр дуудаж үзлэгт оруулж байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт  2,500 хүн хамрагдсан байгаа. Харин 0-17 насны хүүхдийн үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна.”

Arslan.mn

Ташрамд дурдахад, 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. Тус дэмжих төвийн нэг бүрийг хөрөнгө оруулалт 1.8 тэрбум бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 20 гаруй кабинеттай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Нийгэм цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.