Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Нигерийн иргэд хуурамч зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдав
Гэмт хэрэг

Нигерийн иргэд хуурамч зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдав

Эрхэм админBy Эрхэм админ09/07/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ын ажилтнууд илрүүлэн, албадан гаргалаа.

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн манай улсад аялах зорилготой хэмээн зөвшөөрөл авч “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан аж. Гэвч хяналт шалгалтаар тэдний авсан визийн зөвшөөрөл хуурамч байсан нь Монгол Улсад нэвтрэх виз олгох үед батлагджээ. Тиймээс ГИХГ-ын ажилтнууд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.6-д заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр албадан гаргаж, Монголд таван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоосон байна.
ГИХГ-ынхан визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьдаг. Түүнийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй. Тиймээс гадаадын иргэдийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаа сайтар судалж, нягтлах, аливаа худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автахгүй байхыг тус газраас анхааруулсан юм.
Ташрамд дурдахад, дээрх улсын хоёр иргэн хар тамхи удаа дараа хилээр нэвтрүүлж, борлуулсан хэрэгт холбогдон шүүхээр гэм бурууг нь дэнслэхээр товлоод буй. Тус улсын өөр нэг иргэн Монгол эхнэрийн хамтаар бусдыг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.