Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, өнгөрсөн зун монголын хамгийн тансаг хуримыг хийсэн олны танилуудын нэг болж, бал сараа Итали Ромд тэмдэглээд ирсэн.
Хосуудын хувьд хоёр охинтой.
Тэгвэл топ бүсгүйн 34 насны төрсөн өдөр тохиож байна. Түүний хувьд өдгөө үл хөдлөх хөрөнгийн Remax агентлагт багагүй амжилт үзүүлж чадварлаг бизнес леди гэдгээ харуулж яваа. Харин түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна өнгөрөгч 2018 онд нээлтээ хийсэн “Single ladies 3” уран сайхны кинонд “сээтэн Бурмаа” хэмээх малчин бүсгүйн дүрд тоглоод амжсан нэгэн. Зарим үзэгчид түүнд монгол эмэгтэйн намбалаг төрх, үндэсний дээл ихэд зохиж байна гэдгийг ч хэлж байсан юм.

