Монголын кино урлагт цоо шинэ салхи сэвэлзүүлж олны харанд орж ирсэн залуу жүжигчин бол Б.Сэтгэлтүвшин.
Өдгөө 25 настай тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” кинонд Алимаа хэмээх адтай бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээжээ.
Энэ дүрийнхээ талаар тэрбээр хэвлэлд ярихдаа “Анх зохиолоо уншаад “Ямар гоё кино вэ, энэ үнэхээр гоё кино болох нь” гэж бодсон. Тэгтэл өөрийнхөө дүрийг уншаад айсан. Би гучин нас хүрээгүй байгаа. Алимаа 30 настай, өсвөр насны охидын биеийг үнэлүүлдэг, маш зальтай, уснаас хуурай гардаг чулуу шиг тийм дүр байсан. Энэ дүр дээр ажиллахад надаас жүжигчний ур чадварыг маань маш их шаардсан. Би яг СУИС-д жүжигчний мэргэжлээрээ дахиж сурч байгаа юм шиг, их зүйл сурч авсан. Дүрээ бүтээхээс айсан ч өөртөө зориг өгч кинондоо амжилттай ажилласан” хэмээсэн байна.
Ээжийнхээ хүслийг гүйцээж “Ардын жүжигчин” болох замналаа эхлүүлсэн Б.Сэтгэлтүвшинг папараци дурандаа хэрхэн буулгасныг сонирхуулж байна.
Түүний хувьд өмнө нь “18 нас би чамд хайртай” киноны туслах дүр, “Girl” цувралд тус тус тоглож байсан.