Спортын арбитрын шүүх Дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээжээ.
Чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан.
“Алдар” спорт хорооноос мэдээлснээр, П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусч, барилдах эрх сэргэж буй талаар мэдэгдлээ. Тэрбээр тэмцээнд есдүгээр сарын 17-ноос оролцож эхэлжээ.

