Монголын урлагийн ертөнцөөс төрөн гарсан нэгэн цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ. Наран ургах зүгийн нутгаас гаралтай тэрбээр удам угсаа, ур авьяасаараа монгол түмэндээ гайхагддаг нэгэн. Гэвч түүнд сайн хань заяасангүй.
Дуучин Т.Баясгалангийн аав гэгддэг МУГЖ Түвшинбаяртай сүүлийн 30 гаруй жилийн амьдралаа хамт өнгөрүүлсэн ч нэг л өдөр өөрийн шавьдаа “алдана” гэж бодож яваагүй биз ээ. Зөвхөн нөхрөө алдаад зогсоогүй насаараа хөдөлмөрлөсөн их хөрөнгө, удам дамжиж ирсэн угсаатны эд билгээ алдсан талаар тэрбээр нулимс дуслуулан ярьж байсан цаг саяхан.
Өдгөө олон дууч шавь нараа өөрийн ухаанаараа “услан” яваа тэрбээр шүлэг зохиолыг бага залуугаасаа оролддог байснаа ч нуудаггүй. Өөрийн гэсэн хэд хэдэн оюуны судруудтай болсон тэрбээр Номын баярт хүрэлцэн ирснийг манай сайтын папараци дуран онцлон буулгалаа.