Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон “Нэн түрүүнд ХАБ – 2022” бага хуралд илтгэл тавилаа
Мэдээ

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон “Нэн түрүүнд ХАБ – 2022” бага хуралд илтгэл тавилаа

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил” сэдэвт Засгийн газрын цаг, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал, “Mongolia mining 2022” хөрөнгө оруулалтын форум, “EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” бага хурал, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн бага хурал, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”онол практикийн бага хурал, Степ арена дахь “Монголд үйлдвэрлэв” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Нэн тэргүүнд аюулгүй байдал-2022” бага хурлын нээлтэд оролцож, хэлсэн үгэндээ, “Монгол улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдалд анхаарч нийгмийн түншлэлийн оролцогч болон сонирхогч талууд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаад бид бүгд талархалтай хандаж байна.

Safety first буюу Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь дээд удирдлага үлгэрлэн манлайлж, үүрэг амлалт авдаг Дэлхий нийтийн сайн жишиг байдаг. Монгол орны өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ойлгох, хүнд хэцүү үед ч баялаг бүтээгч хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байгааг оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөх зорилгоор  “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний үе шатад нийт таван салбарын бага хурлыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дараагийн үе шатад салбаруудын асуудлыг нэгтгэн хэлэлцэж, Эрдэнэт хотод зохион байгуулагдах сүүлийн үе шатны “Нэн түрүүнд ХАБ-2022” Чуулга уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, Зохистой хөдөлмөрийн үндэс болсон Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийн 3 тал ХЭМАБ-ын тулгамдсан асуудлаар шаардлагатай өндөр дээд түвшний шийдвэр гаргуулахад зорьж байна. Монгол орны өнөөгийн амаргүй нөхцөл байдлыг ойлгох, хүнд хэцүү үед ч баялаг бүтээгч хөдөлмөрийн хүний амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байгааг оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөхөд “Нэн түрүүнд ХАБ-2022”  Бага хурлын  ач холбогдол байх болно. Энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй бага хуралд олон илтгэл, хэлэлцүүлэг явагдах бөгөөд олон сайн туршлагуудыг хоорондоо солилцож, ажил хэрэгч шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

Уурхай руу орсон хүний тоо, уурхайгаас гарч ирж буй хүний тоо үргэлж тэнцүү байх ёстой. Ээлжинд даалгавар авч гарсан хүний тоо ээлжээс буусан хүний тоо үргэлж тэнцүү байхын төлөө бүгдээрээ хамтдаа зорилго, шийдвэрээ илүү тодорхой болгоё” хэмээсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа, Уурхайчин хамт олондоо хандан, “максимум, зеро, минимум” гэсэн гурван зарчмыг баримтлан ажиллахаа хэлсэн. Хөдөлмөрийн бүтээмж, ашиг орлого өндөр, мөн өртөг, зардал, шаардлагагүй зарцуулалтууд хамгийн бага байх ёстой. Харин ямар ч уулын ажлын доголдол, уурхайчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой аваар осол “ТЭГ” байх ёстой. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт, гэдгийг онцолсон юм.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.