Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“ХӨХ МОНГОЛ” язгуур урлагийн хамтлаг мэдэгдэл гаргажээ
Папарацци

“ХӨХ МОНГОЛ” язгуур урлагийн хамтлаг мэдэгдэл гаргажээ

Эрхэм админBy Эрхэм админ09/20/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өчигдөр Алтантуяа Бямбасүрэн гэсэн фэйсбүүк хаягтай иргэн монгол улсыг хилийн чанадад сурталчилж байгаа монгол гэрийн талаарх бичлэгийг хийж олон нийтийн сүлжээгээр тараасан нь олон нийтийн сүлжээд чамгүй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл ту бичлэгтэй холбоотойгоор “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг албан ёсны мэдэгдлийг гаргасан байна.Мэдэгдэлд бичлэгт гарсан тухай нь гэр нь “Фестивал Дэ Ориенте” гэх хувийн компанийн өмч болохыг тодотгосон байна. Мөн “Фестивал Дэ Ориенте” компанийн зүгээс орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байсаар байхад хэрхэн яаж орсон болон тухайн гэрт байсан эд зүйлсийг бүртгэж эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж тогтоосны дараа буруутай этгээдээс учирсан хохирлыг нэхэмжлэх талаар албан ёсоор мэдэгдсэнийг “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг өөрийн цахим хуудсаараа гаргасан албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.

МЭДЭГДЭЛ

“Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад монголынхоо язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Бид Итали Улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн 8 жил амжилттай оролцож жил бүр Италийн хотуудаар Монгол Улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд сонирхсон байгууллага, хувь хүн цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд манай хамтлагийн хувьд энэ сарын 24,25-ны өдрүүдэд Итали Улсын Перужиа хотод, 10 дугаар сарын 8-ны өдөр Милан хотод зохиогдох фестивалуудад оролцохоор бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдэгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниад урьдчилан мэдэгдсэн болно.
Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр Altantuya Byambasuren хийж тараасан бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтэрхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсч тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.
Асуудлын учрыг тодруулалгүйгээр энэ арга хэмжээний зохион байгуулалтад хамааралгүй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яамны нэрийг зохион байгуулагч мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн хэлж цохон дурдаж, улмаар эх орноо гадаадад сурталчлан таниулах гэж хичээж зүтгэж ирсэн бидний хөдөлмөр зүтгэл, эх орныг минь сурталчилж ирсэн “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж буй Altantuya Byambasuren-д харамсаж буйгаа хэлье. Энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийн хоёр байгууллага хамтран зохион байгуулж ирснийг дахин тодотгоё.
Энэ ташрамд өнгөрсөн он жилүүдэд Европын орнуудад болон Итали Улсад Монгол Улсын язгуур урлагаа сурталчлах бидний амаргүй ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын ЭСЯ-ны хамт олондоо талархаж явдaгаа илэрхийлье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.