Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох Үзмэрч Засалч Л.Нямаа.

Бага насаа гадаадад өнгөрүүлж, хорвоогийн өнгийг өөрийн биеэр таниж мэдсэн тэрээр олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлж, амьдралын зам мөрийг засч залруулдаг гэдгээрээ алдартай.
Тэрээр урь унаж, жаврын үзүүр цаашилаж байгаа энэ үед сүсэгтэн олноо гэх сэтгэлээр маргааш буюу 10 сарын 11 Дашням, Балжиннямтай билэгт сайн өдөр 108 айлын өвлийн бэлтгэлийг хангаж өгөхөөр болжээ.
Сайхан сэтгэл гэдэг ямар нэгэн ашиг хонжоо, үр дагавар харгалзалгүйгээр туслалцаа хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах, дэмжихийг хэлдэг. Сүсэгтэн олноо гэх сэтгэлтэй үзмэрчдээ баярлалаа.

