Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн судалгааг танилцууллаа
Мэдээ

Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн судалгааг танилцууллаа

Эрхэм админBy Эрхэм админ08/23/2022Updated:10/27/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон улсын төлөөлөгчид өнөөдөр НЗДТГ-т зочлох үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид Улаанбаатар хотын хүн амын дундах амьсгалын дээд замын болон зүрх судасны өвчлөлийн талаарх судалгааг танилцуулав. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын дарга И.Баатархүү нар оролцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээн хүрээнд хувийн салбараас тэр дундаа эрүүл мэндийн салбараас хөрөнгө оруулалт хийх, эмнэлгийн байгууллагын удирдлагын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн ард иргэдийн өвчилж буй өвчлөлийн судалгааг та бүхэнд танилцуулж байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп болох Токушүкай медикал группийн ерөнхийлөгч болоод хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Тус групп салбар эмнэлгээ манай Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирна. Яагаад гэвэл зөвхөн тоног төхөөрөмж, барилга байгууламж биш боловсон хүчний бодлогоор дэмжиж, оношилгоо, эмчилгээ хийх баг бүрэлдэхүүнээрээ ирэх гэж байгаа нь хоёр улсын харилцаанд нэн шинэ үеийг авчрах юм” хэмээн өгүүлсэн юм.

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл ихсэж, илүүдэл жинтэй холбоотой асуудал зэрэг өвчлөл түгээмэл байна. Нөгөөтээгүүр хамрын хөндийн эрхтний буюу харшил, агаар орчны бохирдлоос үүссэн амьсгалын замын олон төрлийн шинэ өвчин гарч байна. 2015-2022 онд Улаанбаатар хотод 886.8 мянган хүн амьсгалын дээд замын өвчлөлд өртөж, тэднийг эмчлэхэд 345.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Амьсгалын дээд замын 23 төрлийн өвчлөл бүртгэгдсэнээс 10 төрлийн өвчин зонхилон гарч, нийт өвчлөгсдийн 74 хувийг эзэлж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр танилцуулгадаа онцолсон.

Улаанбаатар хотын хүн амыг эрүүлжүүлэхэд чиглэсэн энэхүү төслийг Улаанбаатар хотын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.