Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эзэмшил, өмчлөлийн талаар маргаж буй эд зүйлээ мэдэгдэлгүй авсныг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэв
Папарацци

Эзэмшил, өмчлөлийн талаар маргаж буй эд зүйлээ мэдэгдэлгүй авсныг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэв

Эрхэм админBy Эрхэм админ11/22/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Туршилтаар

Гуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн Бат хадам дүү Болдод өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Болд иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ.
Болд нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг Батад өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан, таарамжгүй харилцаа үүсэж, Бат нь Болдыг зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна.
Улмаар 2021 оны 9 дүгээр сард Бат нь хадлангийн талбайгаас Болдын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Батыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаанд сумынхаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, хадуурын аппаратыг иж бүрнээр нь Болдод олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна.
Бат нь шүүх миний үйлдлийг хулгайн гэмт хэрэг үү, эсвэл эд хөрөнгийн маргаан уу гэдгийг ялгаж ойлгохгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж, хорт хавдар өвчтэй, Улаанбаатар хотод химийн эмчилгээнд орж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь амьд явах эрхэд нь халдсан гэж гомдолдоо дурджээ.
Дээд шүүх Батын гомдлоор хэргийг хянаад “…30-аад жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүргэн ах, хадам дүү нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа” гэж дүгнэн Батад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.
Бат нь өмчлөл, эзэмшлийн талаар маргалдаж байхдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураар хэрэгжүүлж, бусдад хор уршиг учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн “дураар аашлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч одоо мөрдөгдөж буй хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсныг тогтоолд дурдсан байна. Бусдын өмчлөлийн эд зүйлийг “өөрийн” хэмээн ойлгож, өмчлөх эрхээ дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ.
Харин хадуурын аппарат Болдынх болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул Батын гаргасан “Иргэний хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хураангуй бэлтгэсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.