Сүүлийн хэдэн өдөр Төв талбайн ачаалал ихтэй байгаа. Иргэдийн хувьд аль болох ногоон гэрэл, цагаан шугамаар гарцыг гарч хэвшсэн.
Гэтэл явган зорчид Төв шуудангийн гарц дээр ногоон гэрэл хүлээж 32 орчим минут хүлээн зогсох боллоо.
Дүрмээрээ 2 минут 20 секунд болоод гэрэл асах ёстой байдаг гэнэ. Гарцан дээр зогссон явган хүний түгжрэл ч бас боломж, цаг хугацааг аймшигтай хулгайлж байгааг ТЦГ-ын албаныхан ойлгож асуудлаа шийдэж өгнө үү.
Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүйн тулд гарц дээр “хөлдөж үхэх” ёстой гэж үү

