Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав
Мэдээ

Шүүх байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав

Эрхэм админBy Эрхэм админ04/21/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.01.31-ний өдрийн 17 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх 34 шалгуур үзүүлэлт”-ийн дагуу судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль зүйн санал, дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн санал дүгнэлт 34 шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн тоо, баримтад тулгуурлан ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн багш судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайлан, Шүүхийн захиргааны сургалт судалгааны төвийн санал дүгнэлтэд үндэслэсэн байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаад “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа иргэний шүүхээр үйлчлүүлэх эрх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахад нэн тэргүүнд анхаарч, шүүгчийн орон тоог нийслэлд байрлаж буй шүүхүүдэд хангалттай хэмжээнд, ачаалал тэнцвэржүүлсэн байхаар буюу судалгаанд тусгагдсан нэг шүүгчид ногдох хэргийн ачаалалд нийцүүлэх байдлаар санал боловсруулж бэлтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн шүүгчийн сургалтын хөтөлбөрт зөвшилцсөн хариу өгөхөөр шийдвэрлэлээ. Шүүхүүдээс ирүүлсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 2022 онд “Шүүгч сургагч багш бэлтгэх”, “Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийн сургалтын хөтөлбөр”, “Залуу шүүгчдийг чадавхжуулах менторшип хөтөлбөр”, “Авлигын зарим болон мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь” зэрэг сургалтыг зохион байгуулахыг дэмжив.

Товчхон:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайханыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар боллоо.

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тогтоолгох тухай хоёр шүүгчээс ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжив.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.