Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Хамгийн өндөр оноо авсан этгээд тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан бол дараагийн нэр дэвшигчийг дэвшүүлэх нь зөв гэж үзэв
Нийгэм

Хамгийн өндөр оноо авсан этгээд тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан бол дараагийн нэр дэвшигчийг дэвшүүлэх нь зөв гэж үзэв

Эрхэм админBy Эрхэм админ12/05/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Биеийн тамир, спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад авсан оноогоор нэгдүгээрт Л.Н, хоёрдугаарт Ц.Б нар эрэмбэлэгдсэн байна.

Хамгийн өндөр оноо авсан Л.Н нь өөр ажилд орох болсон учир уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан тул хоёрдугаар байранд орсон Ц.Б нь “тусгай шалгалтын онооны дарааллаар, дахин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр намайг нэр дэвшүүлэх ёстой” гэж, Төрийн албаны зөвлөл “сул орон тоо журмын дагуу нөхөгдөөгүй, ахлах мэргэжилтний албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой” гэж тус тус маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүхээс “төрийн албаны тусгай шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан этгээд уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан нь тухайн  ажлын байранд дахин сонгон шалгаруулалт зарлах үндэслэл болохгүй” гэж үзэв.

Тодруулбал, хамгийн өндөр оноо авсан Л.Н-ийн хувьд түрүүнд томилогдох боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан тул төрийн албаны тусгай шалгалтад оролцож тэнцсэн нэхэмжлэгч Ц.Б-г онооны дарааллаар нэр дэвшүүлэх боломжтой гэж шүүх дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Б-г ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.