Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Эрдэнэс Тавантолгой”-н удирдах албаны тушаалтны хамаарал бүхий хүнийг нэмж хорилоо
Папарацци

“Эрдэнэс Тавантолгой”-н удирдах албаны тушаалтны хамаарал бүхий хүнийг нэмж хорилоо

Эрхэм админBy Эрхэм админ12/14/20221 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэгэн хүнийг нэмж хорилоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягтай хамааралтай хэмээн “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадоржийг буруутган шалгаж буй аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр О.Дагвадорж нь дээрх албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцсон аж. Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг угаахад хамтран оролцсон байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзжээ. Улмаар дээрх шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт өчигдөр НПГ-аас хүргүүлснийг өнөөдөр хэлэлцээд хэмээн “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадоржийгнэг сарын хугацаагаар саатуулах шийдвэр шүүх гаргасан юм.

Ташрамд дурдахад, УЕПГ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан хүсэлт хүргүүлчихээд буй. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотой АТГ болон ЭЦА-нд шалгаж байсан хоёр хэрэгт БНХАУ-ын талаас шаардлагатай мэдээ, мэдээлэл авахаар 2019, 2021 онд хүсэлт хүргүүлсэн байдаг. Нэгэнд нь “Хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн бол, нөгөөд нь хариу ирүүлээгүй юм. БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас УЕПГ-аас “нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХЕГ, Гаалийн ерөнхий газраар дамжуулан өмнөд хөршийн хил, гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэж Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг өгсөн билээ.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

1 сэтгэгдэл

  1. Зочин on 12/14/2022 23:19

    “Ташрамд” гэж бичихээ больчихож болдоггүй юм уу. “Д” үсгээр бичдэг гэж мэддэггүй юм байх да.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.