Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа
Папарацци

Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа

Эрхэм админBy Эрхэм админ02/01/2023Updated:02/02/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

-Дотоодоосоо хүнсээ хангаж, улмаар экспортлогч улс болоход салбарын эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллана-

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл шинэчлэн байгуулагдаж, 2023 оны эхний хуралдаанаа зохион байгууллаа. Энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2023 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.

Тус зөвлөл газар тариалан, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүнс, инновац, ургамал хамгаалал, мал эмнэлэг, мал аж ахуй, биотехнологи, эдийн засаг, бизнес, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаач, доктор, профессоруудаас бүрдэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд салбарын эрдэмтэн судлаачдын мэдлэг, судалгаа шинжилгээ, шинэ ололт, инновац чухал үүрэгтэй. Үүний тулд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны ололт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, бүтээмж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болохыг Дэд сайд М.Ганхүлэг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ойрын жилүүдэд үйлдвэрлэж, улмаар экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг цаг алдалгүй, эрчимтэй хэрэгжүүлэхэд зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар санал солилцлоо. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол,  “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллахад санал нэгдсэн юм

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.