Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Папарацци

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ02/04/2023Updated:02/15/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар энэ амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр байлцлаа.

Тэд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар иргэдэд мэдээлэл дамжуулж, Хөгжлийн банкны нээлттэй сонсгол болон газрын багц хуулийн төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл Чингэлтэйчүүдэд өглөө.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар ЧД-тээ хийж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд ямар шатанд явааг танилцуулсан юм. Тухайлбал, “Сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хүүхэд сурч хөгжих ээлтэй орчин бүрдүүлэх, дүүргийн өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна орчин үеийн шийдэлтэй эрт илрүүлэг, оношилгооны төвийг ашиглалтад оруулах, нийтийн тээврийн чанар үйлчилгээг цогцоор нь шинэчлэхээр автобусны буудлуудыг шинээр байгуулан ажиллаж байна” гэлээ.
Монгол Улсын сайд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд энэ 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа тухай танилцууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад 5 үндсэн чиглэлд хэрэгжүүлэх бодлогоо гаргаад ажиллаж байна гэлээ.
Нэгдүгээрт: Нийтийн тээврийг Төрийн бодлогын түвшинд гаргаж энэ салбарт парк шинэчлэл хийхээр зорьж, ирэх 9 дүгээр сар гэхэд автобусны шинэчлэлийг 100 хувь хийхээр ажиллаж буйгаа онцоллоо.
Хоёрдугаарт: Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн сайжруулж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Гуравдугаарт: Замын хөдөлгөөний зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, зорилгоор RFID системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг систем ашиглалтад орсноор авто машины цахим үнэмлэхний тусламжтайгаар замын хөдөлгөөний танхайрал, дүрэм зөрчих байдал эрс буурч, цагдаа зам дээр гарах шаардлагагүй болох юм. Энэ ажил 90 гаруй хувьтай явж байгаа мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэдэд өглөө.
Дөрөвдүгээрт: Түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг удахгүй Засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Чингэлтэйчүүд Хөгжлийн банкны нээлттэй сонсгол, Нийслэл хотын түгжрэл гээд хамгийн хүндхэн ажлуудтай нүүр тулан үр дүн гаргахаар зүтгэж байгаа дүүргийнхээ гишүүнд амжилт хүслээ.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.