Сүүлийн үед зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань гоёмсог зүүлт, бугуйвчаар гангарах болсон. Олны танил залуучуудын хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй брэнд бол “Zes brand” юм. Уг брэндийг үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ нь гэх бүсгүй.
Ц.Зэс-Эрдэнэ нь айлын тав дахь хүүхэд бөгөөд төрөхийн хүндрэлээс үүдэн саажилттай болж, таван нас хүртлээ алхаж чаддаггүй, ээрч ярьдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрээр хөгжлийн бэрхшээлийг аав ээж, ах эгч нарынхаа тусламжтайгаар даван туулж өдгөө өөрийн гэсэн брэндийг бүтээгээд байна.
Хөдөлмөрч бүсгүй саяхан үрийн зулай үнэрлэж, жаргалаа эдлэн суугаа ажээ. Хичээнгүй бүсгүйд баяр хүргэж, эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.