Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хүүтэйгээ хамт байх боломжийг олгосон шүүгчид баярлалаа
Фото

Хүүтэйгээ хамт байх боломжийг олгосон шүүгчид баярлалаа

coolBy cool01/11/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны хоригдол 9 хүүхдийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан юм. Суллагдсан хүүхдүүдийн нэг болох О, түүний аав Б.Жаргалсайхан, эгч Ж.Болор-Од нар шүүхэд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм

Хугацаанаас өмнө суллагдсан өсвөр насны хоригдол О “…Аав минь миний төлөө ямар их нулимс асгаруулсан билээ, аавдаа намайг өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд тань баярлалаа” гэсэн юм.

О-гийн төрсөн эгч Ж.Болор-Од: Бид эцэг эхээс гурвуулаа. Дүүг минь 2 дугаар ангид байхад нь ээж бидэнд хэлэлгүй биднийг орхиод гадаад гараад явсан. Ээжийн ээж болох эмээгийнд дүү минь 8 дугаар анги хүртэл амьдарсан. Аав минь олон сараар  хөдөө ажлаар явчихдаг. Ээж, аав хоёр салаад биднийг өнчрүүлж, орхиж явсанд бид их гомддог. Эцэг, эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидэнд их үгүйлэгддэг байсан. Миний дүү хүний үгэнд их ордог, сайн хүүхэд байсан. Цаашдаа гэмт хэрэгт уруу татсан хүмүүсээс хол байлгаж, анхаарал халамж тавих тал дээр анхаарна. Одоо би гэр бүлтэй тусдаа амьдардаг ч, дүүгээ өөр дээрээ авна гэв.

О-гийн аав Б.Жаргалсайхан: Хүүхдүүдийн маань ээж намайг хөдөө ажлаар яваад ирэхэд гэр орноо зараад, 3 хүүхдээ орхиод, бидний хэнд ч хэлэлгүй гадаад гараад явсан байсан. Хүү маань эцэг, эхийн хайр халамж дутуу, их зүйл үзэж өссөн дөө. Хүүхдээ буруу хүмүүст уруу татагдаж, шоронд хүртэл оруулж байгаа нь ээж, аав бидний буруу. Одоо би чадлынхаа хэрээр хайрлаж, анхаарал тавьж байгаа. Энэ байдлыг хүү минь ойлгож хорих ангиас зохион байгуулсан “Аавдаа бичих захидал” эссэ бичлэгийн тэмцээнд түрүүлж, уг захидлыг нь би хүлээн авч байсан. Энэ хугацаанд миний хүү олон зүйлийг ойлгож, ухаарч алдаагаа ухамсарлаж гарч ирсэнд туйлын баяртай байна. Хүнд мөнгө олдоно, үр хүүхэд дахин олдохгүй шүү, үр хүүхдүүддээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж нийт эцэг, эхчүүддээ захих байна. Хүүхдээ хорих ангид ял эдэлж байх хугацаанд хоол ч хоолой руу давахгүй, цаг хугацаа ч явж өгөхгүй, хэцүү байлаа. Хүү минь “хоол хийж сурсан, аливаа юмны эв дүйг олж сурсан, та бүхэн намайг дэмжээд өгөөч, би сайн хүн болмоор байна” гэсэн. Үүн дээр нь бид чадах чинээгээрээ дэмжинэ гэж бодож байна. Биднийг нэг цаг, нэг минутын өмнө ч болсон хамт байх боломж олгож, хүүг минь үлдсэн хугацаанаас нь өмнө суллаж өгсөн шүүгч, прокурор, тус ангийн хамт олонд чинь сэтгэлээсээ баярлаж байна. Шүүхийн байгууллага хүнийг хорьж чаддаг, бас суллаж чаддаг юм байна. Чин сэтгэлээсээ та бүхний ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсье гэв.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.