Өөрийн авьяас билэг, ур ухаанаараа Төрийн хамаг шагналыг “түүсэн” эмэгтэй бол Н.Сувд. Монголчуудын дунд олон сайхан дүрээрээ мөнхөрч, хүндлэгдэн яваа энэ “авьяастан”-ыг папараци дурандаа онцлон буулгалаа.
Түүний хувьд 41 насандаа “Мандухай сэцэн хатан”-ы дүрд тоглож олноо алдаршсан. Уг дүрээрээ Төрийн шагнал хүртсэн билээ.
Тэрбээр “Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй.
Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой” хэмээдэг. Үе тэнгийнхэн дундаа “сайхан эмэгтэй” гэгддэг Ардын жүжигчин Н.Сувд өдгөө 75 настай.


