БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нэр бүхий хүмүүст газар бэлэглэсэн баримтыг бид дэлгэж байна. Тэдгээр нэрсийн дотор Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нарын нэрс цохиж явна. Түүний бэлэглэсэн газрууд тусгай хамгаалалттай бүсэд байрладаг аж.

Тодруулбал, дуучин Д.Болдод өгсөн газар нь Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн аманд 2751.26 м2 хэмжээтэй газар бөгөөд БОАЖ-ын яамны А388 тушаалын дагуу 2022 оны 10 сарын 20-нд олгосон байна. Дуучин Д.Болдоос гадна 7 аж ахуй нэгж, хувь хүнд Богдхан уулын Дархан цаазат газарт их хэмжээний газрыг ашиглах тусгай эрхийг олгосон байна
.
Түүнчлэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны 12 дугаар сарын 30-ны А644 тоот сайдын тушаалаараа нийт 23 нэр бүхий хүн тус бүрд 780-3500 м2 талбай бүхий газрыг бэлэглэсэн байна. Үүн дотор зөвхөн Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нарт Зүүн салаа орчмийн 2100 м2 газрыг бэлэглэжээ.
Б.Бат-Эрдэнэ сайдын эрх мэдлээ давуулан ашиглаж бусдад бэлэглэсэн, зарсан, барьцаанд тавьсан газруудын дэлгэгдсэн баримтууд нь зөвхөн энэ. Цаана нь баримт нь дэлгэгдээгүй газрын асуудлууд хэд байгаа бид таашгүй.


1 сэтгэгдэл
sain shalga!!!!hudlaa poporson said yumuu????ogtsoruulahad ch bagadna