Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан авлигын хэрэгт холбогджээ
Папарацци

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан авлигын хэрэгт холбогджээ

Эрхэм админBy Эрхэм админ03/31/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа дүүргүүд дэх албаныхан байсхийгээд л албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулдаг. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны холбогдсон, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй хэсэгт 4000 га газар хүний бичиг баримт ашиглан олгож, худалдах гэж байсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхээр хянаж буй.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр нарыг бусдаас хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Тэд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон аж.

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны хэлснээр АТГ-ынхан дээрх хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгахаар болж, шүүхээс ч захирамж гаргасан аж. Гэтэл тэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаад албан тушаалаас нь түдгэлзүүлэх захирамжийг хүчингүй болгуулсан гэнэ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзийг ч холбогдуулан шалгахаар болсон аж.
Энэ талаар АТГ болон прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Нийслэлийн Газар зохион байгуулалтын болон дүүргүүд дэх албаны ажилтнуудтай холбоотой нэг бус хэрэг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Уг нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг нь өгөх хуультай. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I, II хэсгийнхэн хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй маш олон өргөдөл, хүсэлтийг дарагдуулж байж. Газар зохион байгуулагч нар танил талынхаа хүсэлтийг удахгүй шийдвэрлэдэг атлаа хуулийн дагуу хөөцөлдөж буй хүмүүсийнхийг дарагдуулсан байх магадлалтай гэнэ. Түүгээр ч зогсохгүй тус албаныхан иргэдийн газар хүссэн өргөдлийг цахим бүртгэлд өөрчлөн, танил талынхаа нэрийг оруулж газар олгосон байж болзошгүй үйлдэлд холбогдсон байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.