Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны 16 цагт Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах Теди төвд “хүн ухаан алдаж унаад, амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад 40 настай, эрэгтэй А нь ухаан алдаж унан, нас барсан байна. Цагдаагийн байгууллагаас шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шинжээч эмч томилон, шалгалтын ажиллагааг хийж байна.

